Жижиг бизнесийг дэмжих
Жижиг бизнесийг дэмжих Ажлын хэсэг нь жижиг бизнесүүд боломж потенциалаа бүрэн ашиглах, шинийг санаачлах, мэдлэг, мэдээлэлтэй байх, экспортын шинэ зах зээлд нэвтрэх, хүндрэл бэрхшээлийг чадварлагаар даван туулах, бизнесийн өсөлтөө хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Жижиг бизнест зориулсан санхүүгийн дэмжлэг, тусламжид хамрагдах, татварын болон бусад зардлыг бууруулах, бизнес эрхлэх хэлбэр, үйлдвэрлэлийн салбар, бизнес эрхлэгчийн хүйс, аж ахуйн байршилд тулгуурласан санхүүгийн дэмжлэгийг хүртэх, хууль тогтоомж, бодлогын арга хэмжээний талаар байнга мэдээлэлтэй байх замаар дээрх зорилгод хүрэх боломжтой.
Иймд AМБЗ нь гишүүдийнхээ тодорхой хэрэгцээнд суурилсан, тухайн бизнес эрхлэгчид тусгайлан зориулсан бодит амьдралд дөхөм, хэрэгжүүлэх боломжтой арга хэрэгсэл, мэдээлэл, сургалтыг зохион байгуулна.
Ажлын хэсэг нь жижиг бизнес эрхлэгчид амбиц, зорилтоо хэрэгжүүлэх, өрсөлдөөнт зах зээлд амжилт гаргахад нь туслах зорилгоор төрийн байгууллага , салбарын холбоодтой нягт хамтран ажиллана.
Ахлах:
Ажлын Хэсгийн ахлах нь Ажлын хэсгийн хөтөлбөрүүдийг AМБЗ-ийн ажлын хөтөлбөртэй үр дүнтэй уялдуулж, нэгтгэх зорилгоор АМБЗ-ийн Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- AМБЗ-өөс үзүүлэх дэмжлэг, үйл ажиллагааны чухал, нэн шаардлагатай чиглэлийг тодорхойлох.
- Харилцаа холбоо, мэдээлэл, мэдлэг дамжуулах үр дүнтэй арга замыг тодорхойлох.
- Удирдах зөвлөлд “бодлогоор дэмжих үйл ажиллагаа” болон стратегийн маркетингийн талаар зөвлөмж өгөх.
- Татварын тайлагнал, татварын зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүү, захиргааны болон аудитын зардлыг бууруулах, арилжааны гэрээ, хөрөнгийн хууль тогтоомжийг ойлгох, бизнесийн маргааныг үр дүнтэй зохицуулах, даатгал зэрэг чухал асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авахад жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх.
- Салбарын шилдэг туршлага, дижиталчлал, инновацийг сурталчлах.
- Жилийн “ажлын хөтөлбөр” боловсруулж, улирал тутам тайлан мэдээ гаргах.
- Гишүүнчлэл, АХ-ийн туршлага, чадвар, үйл ажилаагааны чанар, нөлөөллийг сайжруулах.
Хөдөө аж ахуйн бизнес
Австрали улс нь хөдөө аж ахуй, газар тариалангийн тэргүүлэх технологитой орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, газар тариалан тус улсын эдийн засгийн голлох салбар болж нийт 370 мянган хүнийг, түүний дотор 135,000 тариаланчид, фермерүүдийг ажлын байраар хангаж байна.
Австрали улсын фермерүүд, үйлдвэрлэгчид ган гачигт тэсвэртэй улаан буудай гаргаж авах, услалтын систем барих, ургамал, амьтан хянах, судлах технологи бий болгох зэргээр тэргүүлэх шинэ нээлтүүдийг хийжээ.
Хөдөө аж ахуй нь Монгол улсын хувьд ч уламжлалт салбар бөгөөд хүмүүсийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг. Хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуй нь Австралийн эдийн засгийн амин чухал салбарын нэг. Монгол улс мэргэжлийн, эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг.
Хөдөө аж ахуйн бизнесийн ажлын хэсэг нь гишүүддээ мэдээлэл солилцох, тэргүүн туршлага, нээлтээ түгээх, импорт, экспорт, хөрөнгө оруулалтын боломжийг нээж илрүүлэх, нетворк сүлжээгээ үүсгэх чухал тулгуур нь болно.
Ахлах: Бордухын Оюунчимэг
Ажлын хэсгийн ахлах нь ажлын хэсгийн хөтөлбөрүүдийг АМБЗ-ийн хөтөлбөрүүдтэй уялдаатай хэрэгжүүлэх зорилгоор Менежментийн багтай хамтран ажиллана.
- Монгол улсын малчдыг газар тариалан, мал ажуйн ашигтай бэлтгэн нийлүүлэх систем бий болгох Австралийн туршлагатай танилцуулах аялал зохион байгуулах,
- Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалт, түгээн борлуулах талаарх Австрали улсын технологи, системийг олж илрүүлж, Монгол улсад экспортлоход дэмжлэг үзүүлэх
- Австрали, Монгол улсад газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх импорт, экспортын бодлогын талаар судалгаа хийх
- Тэтгэлэг хөтөлбөрт хамруулах замаар ургамал, амьтанд дуртай Монгол залуучуудыг фермермйн аж ахуйн чиглэлээр Австрали улсад суралцахыг дэмжих
- Шинэ бүтээгдэхүүн, тэргүүлэх технологи, санал санаачилгыг тууштай дэмжин ажиллах
Олон Улсын Боловсрол
Олон Улсын Боловсролын Ажлын Хэсэг нь Австралийн боловсролын байгууллага, их, дээд, мэргэжлийн боловсролын сургууль, коллеж, ахлах, дунд сургуулиудтай нягт хамтарч ажиллана.
Түүнчлэн, Монголын болон Австралийн залуучуудын глоболчдагдах эрмэлзлийг дэмжин, ажлын байранд хүчтэй өрсөлдөх чадварыг сайжруулах, Англи болон Монгол хэлийг өндөр түвшинд сурах, сургалтын үр нөлөө, стандартыг дээшлүүлэх, боловсролын салбарт шинэ санаа, арга барил эрэлхийлэх, судлах зорилгыг дэмжиж ажиллана.
Ажлын хэсэг нь энэ зорилгоор чанартай, үнэн зөв мэдээллээр хангах, Монголын болон Австралийн боловсролын байгууллагууд, техник, мэргэжлийн сургууль, их сургуулиудад үр дүнтэй хамтран ажиллах арга зам, санал санаачилга, төсөл, хөтөлбөрийн талаар зөвлөж, боловсрол, соёлын солилцоог байнга дэмжин ажиллана.
Ахлах: Пүрэвдорж Нарангэрэл
Ажлын хэсгийн ахлах нь ажлын хэсгийн хөтөлбөрүүдийг Австрали Монголын Бизнесийн Зөвлөлийн хөтөлбөрүүдтэй уялдаатай хэрэгжүүлэх тал дээр Менежментийн Багтай хамтран ажиллана.
- Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд Австралийн туршлагаас судлах
- Залуучуудын Австрали болон Монголд суралцах, ажиллаж амьдрах боломжийг өргөтгөх, тэтгэлэг, санхүүжилтийн илүү олон хувилбарыг эрэлхийлэх
- Улирал, жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж ТУЗ-д танилцуулах
- Австралийн боловсролын байгууллагуудыг Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, хамтрах, түншлэх боломжуудыг дэмжин ажиллах
- АМБЗ дэх боловсролын салбарын гишүүнчлэлийг өргөтгөх
Аялал жуулчлал, Худалдааны Экспо
Аялал жуулчлал, Худалдааны Экспо-г дэмжин сурталчлах, зохион байгуулах Ажлын хэсэг нь аялал жуулчлал, худалдааны яармаг, үзэсгэлэнгээр дамжуулан таны мэдээлэл, түншлэл, маркетинг, бизнесийн ялгарал, өсөлт, хөгжлийг дэмжиж ажиллана.
Бид Австрали болон Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, газар нутаг, уламжлал, амьдрал ахуй, нийгэм, түүх, соёлын туршлагатай газар дээр нь танилцах, судлах мартагдашгүй боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн, АМБЗ-ийн гишүүдэд тусгайлан зориулсан, орон нутгийн хэлхээ холбоо, мэдлэг, мэдээлэлд үндэслэсэн чанартай мэдээллээр хангаж, аялал жуулчлалын онцгой туршлага хуримтлуулахад тань дэмжлэг үзүүлж, таны бизнесийн санаа, чиглэл, төлөвлөгөөний итгэлтэй чиглүүлэгч болж ажиллана.
Ахлах: Батсайханы Ундрал
Ажлын Хэсгийн ахлах нь АХ-ын хөтөлбөрүүдийг АМБЗ-ийн ажлын төлөвлөгөө, хөтөлбөртэй үр дүнтэй уялдуулж, нэгтгэх зорилгоор Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- Шинэ зах зээлд гарах сонирхолтой бизнесүүд, бизнес эрхлэгчдийг илрүүлэх, дэмжиж ажиллах
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан дэмжсэн бодлого, арга хэмжээний талаарх чанартай судалгаа, мэдээллээр хангах
- Бизнесүүдийг холбосон уулзалт, форум зохион байгуулах
- АМБЗ-ийн гишүүдийн бизнес аялалыг төлөвлөх, зохион байгуулах, аяллын туршлагад нь дэмжлэг үзүүлэх.
- Сонирхолтой, үр нөлөөтэй, бизнес, худалдаа, соёлын арга хэмжээний талаар AMБЗ-ийн гишүүдэд чанартай мэдээлэл хүргэх.
- Байгууллага, хувь хүмүүс, нийгмийн бүлэг хоорондын харилцан ашигтай соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Австрали болон Монголын соёлын үйл ажиллагааг идэвхтэй сурталчлах.
- Сурталчлах, дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай төсөл, үйл ажиллагааны талаар ТУЗ-д зөвлөх, тайлагнах
Уул уурхай, байгалийн нөөц
Уул уурхай, байгалийн нөөцийн салбарын Ажлын хэсгийн гол зорилго нь АМБЗ-ийн гишүүн хуулийн этгээд, бизнес эрхлэгч, компаниудын үйл ажиллагаа эрхлэх бизнесийн орчныг сайжруулах явдал юм.
Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуул, уул уурхайн төслүүд болон дагалдах үйлчилгээний салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль эрх зүй, засаг захиргаа, эдийн засаг, улс төрийн дэмжлэгийг бий болгох, нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэсэн үг юм.
Үүний үр дүнд Монгол Улс хүлээн авагч орны хувьд ДНБ-ээ нэмэгдүүлж, энэ салбарын ур чадвар, цалин хөлс, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх замаар ашиг хүртэх боломжтой болох юм.
Ахлах: Жалбасүрэнгийн Баттуяа
Ажлын хэсгийн ахлах нь Ажлын Хэсгийн хөтөлбөрүүдийг АМБЗ-ийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, үр дүнтэй нэгтгэх зорилгоор АМБЗ-ийн Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- Хөрөнгө оруулагчдыг Монгол улсад татах, тэдний итгэл, сонирхлыг татах үндсэн чиглэлүүдийг тодорхойлох.
- Ур чадвар, мэдлэг хуваалцах, хамтарсан үйлдвэр байгуулах, бизнесийн түншлэлийг дэмжих.
- Удирдах зөвлөлд “Сурталчилгааны арга хэмжээ” явуулах талаар зөвлөмж хүргүүлэх.
- Хууль тогтоомж, бодлого, сайн туршлагыг сайжруулах талаар санаачилгыг дэмжих
- Инноваци, судалгаа, хөгжлийн үйл ажиллагааг дэмжих
- Жил бүр “ажлын хөтөлбөр” боловсруулж, улирал бүр тайлагнах.
- Салбарын гишүүнчлэл, Ажлын Хэсгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх.
Бизнес ба Нийгмийн Түншлэл
Бизнес ба Нийгмийн түншлэлийн Ажлын хэсэг нь нийгэмдээ илүү үнэ цэнэ бүтээж, хүчирхэг нийгэм бүтээхэд дэмжлэг, эерэг нөлөөлөл үзүүлэх гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
Үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, нийгмийн бүлгүүд бизнесийн үйл ажиллагааг улам бүр хариуцлагатай болгох хүлээлттэй болж байна. Ухаалаг компаниуд нийгмийн хөрөнгө оруулалтын стратегиа эргэн харж, сайн дурын үндсэн дээр бизнесийн тогтвортой үйл ажиллагааны туршлагуудыг нэвтрүүлж байна.
Бизнесийн байгууллагууд нийгмийн түншлэлээ сайжруулахын тулд нийгэмд тустай ажил, үйл хэрэгт цаг хугацаа зарцуулж, туршлагаа хуваалцан, мэдлэг, мөнгө, санхүү хандивлаж байна. Нийгмийн сайн сайхны төлөөх санаачилга эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хог хаягдал, усны хэрэглээ, хорт бодисын ялгарлыг бууруулах бодит ажил, санаачлага байж болно.
Хариуцлагатай бизнес нь нийгмийн дэмжлэгийг хүлээж, ажилтныхаа бүтээмжийг ахиулж, авъяас чадвартай хүнийг тогтвортой ажиллуулах, зардлаа багасгах, эерэг брэнд бий болгох, үнэнч үйлчлүүлэгчидтэй болох зэрэг давуу талуудыг олж авдаг.
Дарга:
Ажлын хэсгийн ахлах нь Ажлын Хэсгийн хөтөлбөрүүдийг АМБЗ-ийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, үр дүнтэй нэгтгэх зорилгоор АМБЗ-ийн Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- Нийгмийн сайн санаачлагыг дэмжих замаар олон нийтийн харилцаагаа сайжруулахад нь туслах зорилгоор бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй харилцаа холбоо тогтоох;
- Зорилготой, үр нөлөөтэй олон нийтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх;
- Нийгэм дэх үр нөлөө, нэр хүндээ нэмэгдүүлэх, итгэлцэл бий болгох зорилгоор нийгмийн хэрэгцээ, зорилго, хүсэл эрмэлзлийг ойлгуулж, тэдний дэмжлэг, оролцоог хангах зорилгоор бүх түвшний бизнесийн байгууллагатай хамтран ажиллах;
- Олон нийт үйл ажиллагаанд нь итгэл үнэмшилтэй оролцох, бизнес-нийгмийн хамтын түншлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот ажил, төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах.
- Нийгмийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлан, үр дүн, нөлөөлөл, сургамж, өөрчлөн шинэчлэх санал, санаачилга зэргийг Удирдах зөвлөлд тайлагнах
Экспорт, Импорт
Австрали, Монгол улсын экспорт, импортын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Экспорт, импортын үйл ажиллагаа нь тухайн улсын бодлого, хууль тогтоомжийг ойлгох, худалдааны тусгай бүс нутаг ажиллуулах, улс хооронд харилцан үйлчлэх стандарт, тээвэр, ложистикийн талаарх мэдлэг, мэдээллийг хялбар олж авах, үндэсний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг тууштай, нэгдмэл байдлаар сурталчлах, брэнд болгоход чиглэгдэх ёстой.
Үүнээс гадна ухаалаг виз, шилжилт хөдөлгөөний бодлого нэн чухал үүрэгтэй.
Экспорт, импортын үйл ажиллагаанд цаг хугацаа, мөнгө санхүүгийн зардлыг бууруулж, экспорт, импортын шаардлагыг дагаж мөрдөхөд учирдаг хүндрэл, бэрхшээлийг багасгах нь өндөр ач холбогдолтой байдаг.
Иймд тариф, ложистикийн систем, улс хоорондын худалдаа, гаалийн зохицуулалтууд нь хязгаарлалтыг арилгах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.
Экспорт, импортын ажлын хэсэг нь бараа, үйлчилгээг экспортлох, импортлоход учирч буй захиргааны хүндрэл, зардлын ачааллыг бууруулах арга замыг олох, олон төрлийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Авъяас, чадварыг улс, орон нутагтаа татах, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, шинээр гарч ирж буй худалдаа, арилжааны амбицад уялдуулан үйлчилгээний экспортыг (тухайлбал, менежмент, технологи, мэргэжлийн үйлчилгээний экспорт зэргийг оролцуулан) бид бүрэн дэмжиж ажиллана.
Ахлах: Пүрэвдоржийн Нарангэрэл
Ажлын хэсгийн ахлах нь ажлын хэсгийн төсөл, хөтөлбөрүүдийг АМБЗ-ийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх зорилгоор Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- Монгол, Австралиас бараа, үйлчилгээ экспортлох, импортлоход тань зохих туслалцаа үзүүлэх;
- AМБЗ-ийн арга хэмжээ, материал, сошиал медиа хуудсуудаар таны брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах;
- Монгол, Австралийн "импорт, экспортын давуу тал, онцгой нөхцөл олгосон бодлого, төлөвлөгөөг" ойлгоход танд туслах, чиглүүлэх;
- Импортын татвар, хөнгөлөлт, чөлөөлөлт, хууль тогтоомжийн төсөлд орох өөрчлөлтийг ойлгох, үнэлж дүгнэхэд туслах;
- Австрали, Монголын лиценз, зөвшөөрөл, хяналт, зохицуулалтын системийн оролцогчид, байгууллагуудтай үр дүнтэй харилцах, хамтран ажиллахад дэмжин туслах;
- Цаг хэмнэх, зардал багасгах, бусад байдлаар ашигтай ажиллах практик аргуудыг танд зөвлөнө.
Бодлогын дэмжлэг үзүүлэх
Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг нь хууль, стандарт, бодлогын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх, бизнест ээлтэй, үр дүнтэй бодлого боловсруулахад гишүүд идэвхтэй оролцохыг дэмжин ажиллана.
Бид шийдвэр гаргагчид болон оролцогч талуудтай үр дүнтэй яриа, хэлэлцээр өрнүүлж, бодлогын гол чухал байр суурийг тодорхойлж, шилдэг туршлага, хууль, дүрэм, бодлогын талаар дуу хоолойгоо хамтран хүргэх замаар бизнесийн орчинг тогтвортой, шинэлэг, цагтай үетэй нийцүүлэх ажлыг дэмжинэ.
Эдгээр зорилгод оролцогч талуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хууль тогтоомж, бодлогын санаачилгын талаар мэдээлэлтэй байх, тулгарч буй асуудал, бэрхшээлийг аль болох эрт тодорхойлох, засгийн газар, сонирхолын бүлгүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодлогын дэмжлэг шаардлагатай чухал асуудалд чиглүүлэх, ажлын уялдааг хангах замаар хүрнэ.
Гишүүд уулзалт, хурал, форумаар дамжуулан хамгийн сүүлийн үеийн, баталгаатай мэдээллээр хангагдана. Энэхүү Ажлын хэсэг нь гишүүдийнхээ эрх ашгийг дээд зэргээр ханган ажиллахад итгэлтэй дуу хоолой нь болж ажиллах зорилготой.
Дарга: Жалбасүрэнгийн Баттуяа
Ажлын Хэсгийн ахлах нь Ажлын хэсгийн хөтөлбөрүүдийг AМБЗ-ийн ажлын хөтөлбөртэй үр дүнтэй уялдуулж нэгтгэх зорилгоор АМБЗ-ийн Удирдлагын багтай нягт хамтран ажиллана.
- AМБЗ-ийн дуу хоолой, харилцаа, оролцоо шаардлагатай чухал ажлуудыг тодорхойлох.
- Төрийн болон салбарын байгууллагуудтай харилцах үр дүнтэй арга замыг тодорхойлох.
- Удирдах зөвлөлд “бодлогын дэмжлэг үзүүлэх тэргүүлэх чиглэл”-ийн талаар зөвлөмж хүргүүлэх.
- Бизнес эрхлэгчдэд мэргэжилтний зөвлөгөөг авч, үйл явц, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх боломж бүрдүүлэх.
- Салбарын шилдэг туршлага, шинэчлэл, инновацийг сурталчлах.
- Жилийн “ажлын хөтөлбөр” боловсруулж, улирал тутам тайлан мэдээг хүргэх.
- Гишүүнчлэлийг нэмж, Ажлын хэсгийн туршлага, чадвар, үнэлэмжийг дээшлүүлэх.