networking

Харилцаа, нетворк

  • Австрали, Монгол улсад аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, геологи-хайгуул, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, нэхмэл болон хувцасны үйлдвэрлэл, хүнс, урлагийн салбар зэрэг үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт бизнесийн боломжуудыг нээхэд тань дэмжлэг үзүүлнэ.
  • Монгол болон Австралид Хамтарсан бизнес хийх, Бизнесийн түншлэл тогтооход тань дэмжлэг үзүүлнэ.
  • Монгол улсад Менежментийн хөрөнгө оруулалт хийх, Ханган нийлүүлэлтийн сүлжээ, Ложистик, Хүний нөөцийн  үйлчилгээний ноу-хау, мэдлэг, мэдээллийг сайжруулахад  хөрөнгө оруулалт хийх, хамтарсан бизнес эрхлэх, хамтын ажиллагааг дэмжин ажиллана.

business-development-mongolia-aussie

Бизнесийг дэмжих хөтөлбөр

  • Мэдлэгийн платформоор хангана (үүнд: бизнесийн соёл, бизнесийн бүтэц, схем, ханган нийлүүлэлтийн сүлжээ, ложистик, зах зээл, татвар, санхүүгийн системийн талаарх мэдээ мэдээлэл, илтгэл, форум, семинар багтана) 
  • Зах зээлийн, зохицуулалтын, бодлогын орчны судалгаа хийнэ
  • Австрали улсад бизнес эрхлэх сонирхолтой Монголчуудад зориулсан бизнесийн тухай богино сургалтууд орох, зөвөлгөө өгөх, төлөвлөлт, хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
  • Австралийн бизнес эрхлэгчид, түншүүд болон байгууллагуудтай таныг холбож өгнө, үүнд Бизнесийн захидал харилцаа, орчуулгын үйлчилгээ авахад тусламж үзүүлнэ.

policy

Бодлогын дэмжлэг, сурталчилгаа

  • Австрали-Монголын худалдаа, эдийн засаг, соёлын харилцааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлж, сурталчилгаа явуулна.
  • Гишүүдийн нийгмийн болон төрийн бодлогын дэмжлэг авах хэрэгцээ, зорилтыг үнэлж төрийн байгууллага, салбарын төлөөлөх байгууллагуудын анхааралд хүргэх, хамтран ажиллах, төлөөлөх байдлаар дэмжин ажиллана. 

teaching

Сургалт, семинар

  • Монголын бизнес эрхлэгчид, компаниудын онцлог хэрэгцээнд тохирсон, судалж сонирхох сэдвээр сургалт, зөвлөгөө өгнө (тодорхой салбар, бүс нутгийн онцлог, харилцагчийн үйлчилгээ, татвар, банк санхүү, нийгэм, улс төр, соёлын асуудлууд)
  • Монгол, Австралийн бизнес, хөрөнгө оруулалтын онцлог, тухайн орны болон орчны нөхцөл, хууль, эрх зүйн давуу тал, хөнгөлөлт, хүндрэл бэрхшээлийг ойлгоход тань тусална.

exhibition

Үзэсгэлэн ба аялал

  • Үзэсгэлэн худалдаа,, бизнес аялал зохион байгуулах замаар таныг худалдан авагч, ханган нийлүүлэгчидтэй холбож өгнө.
  • Өөрийн бизнес, бүтээгдэхүүнээ брэнд болгоно, сурталчилна, зах зээлд гаргана.
  •  Хамтарч ажиллах нэгдмэл хүсэл сонирхолтой Австрали, Монгол улсын компаниуд болон мэргэжлийн байгууллагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

handshake

Бизнес, Нийгмийн түншлэл

  • Зорилтот кампанит ажил, нийгэм, олон нийтийн хөтөлбөрөөр дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудыг орон нутгийн иргэдтэй холбоно.
  • Хамтын зорилгоо хэрэгжүүлэхэд нь бизнесийн байгууллага болон нийгмийн бүлгүүд, олон нийтийн байгууллагын түншлэлийг хөхүүлэн дэмжинэ.
  • Соёл, боловсролын үйл ажиллагааг дэмжиж, Монголын болон Австралийн залуучуудын соёлын салбарт хийж буй ажлыг дэмжиж тэтгэлэг, шагналаар урамшуулна.