Австрали, Монголын эдийн засгийн харилцаа, соёлын солилцоог бэхжүүлэх зорилготой
“Монголд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдаа нь 5 дугаар сарын 23-25-ны хооронд
Сидней хотноо болно. Монголын жижиг дунд үйлдвэрийн агентлаг нь Австрали-Монголын
Бизнесийн Зөвлөл (AusMonBC), Гаруда Мигрейшн ХХК-уудын хамтран зохион байгуулж
буй энэхүү арга хэмжээнд Монголын бизнес эрхлэгчид ноос, ноолууран хувцас, арьсан
эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэт эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын зүйл, хүнсний
бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцох юм.
Үзэсгэлэн нь зочдод Монголын гар урлалтай танилцах, бизнесийн төлөөлөлтэй харилцах
боломжийг олгох бол 5 дугаар сарын 28-нд болох Бизнес форум нь Монголын бизнес
эрхлэгчид болон Австралийн хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
зорилготой. Тус үзэсгэлэн худалдаа нь худалдаанаас гадна соёл урлагийн тоглолт,
загварын шоугаар дамжуулан Монголын өв соёлыг сурталчилна.
Ивээн тэтгэгчид болон бизнес эрхлэгч нар энэхүү үзэсгэлэн худалдаагаар дамжуулан
бизнесээ сурталчлах, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой тул үзэсгэлэн
худалдаанд оролцох, эсвэл ивээн тэтгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
зохион байгуулагчидтай дараах утсаар холбогдоорой +61 4 3265 7389, +97677757722
цахим шуудан (secretary@ausmonbc.org.au; contact@ausmonbc.org.au)
“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ – 2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА СИДНЕЙД

23
2 сар