Танилцуулга

Австрали, Монголын Бизнес Зөвлөл (АМБЗ) нь Австрали болон Монгол улсад бизнес эрхлэх боломжийг нээн илрүүлэх, бий болгох, бизнесээ өргөжүүлэх зорилтыг дэмжин ажиллах, энэ зорилгоор гишүүдээ чадавхжуулах зорилготой байгууллага юм. Австрали болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна.

Австралийн тухай

Австрали улс нь 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 25,750,198 хүн амтай, Өмнөд тэнгис, Номхон далай, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн улс юм.

2021 оны 6 дугаар сарын байдлаар Австралийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) нь 1.98 их наяд австрали доллар байна. ДНБ-ээрээ дэлхийд 13-т жагсдаг томоохон үндэсний эдийн засагтай улс юм. 2021 оны байдлаар Австралийн нэг хүнд ногдох ДНБ нь 62,728 австрали доллар байна.

Австралийн ДНБ-д чухал хувь нэмэр оруулж буй салбаруудаас дурдвал:

62.7%

Үйлчилгээ

7.4%

Барилга

5.8%

Уул уурхай

5.8%

Үйлдвэрлэл

3.1%

Аялал жуулчлал

2.8%

Хөдөө аж ахуй

Монголын тухай

Монгол улс 2022 оны 04 сарын 14-ний байдлаар 3,424,905 сая хүн амтай, нээлттэй, либерал, хүн амын боловсролын түвшин өндөр улс юм. Монголын хүн амын 60 хувь нь Англи хэлээр ярьдаг. Монгол ба Австрали улсын хооронд цагийн зохицуулалтаас шалтгаалж 2-3 цагийн зөрүүтэй байдаг.

Монгол улс нь бизнесийн эрх зүйн орчин, хууль, эрх зүйн зохицуулалтаа сайжруулахад анхаарал хандуулдаг, тогтвортой, ардчилсан улс төрийн тогтолцоотой улс юм. Түүнчлэн, дэлхийн хамгийн бага зохицуулалттай улс орнуудын нэг юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улс нь дэлхийн 43 улстай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гэрээ, 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна.

Монгол улс нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээлд маш ойр оршдог бөгөөд Орос, Хятад улстай шууд хиллэдэг, Хонконг, Солонгос, Япон улс руу хэдхэн цагийн нислэгтэй байдаг.

Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн нь зэс, алт, молибден, уран, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүн юм. Монгол улс газрын тос экспортолдог. Монгол дах сэргээгдэх эрчим хүчний нөөц асар их бөгөөд энэ салбарт бизнесийн хөрөнгө оруулалт хийх нь тун ирээдүйтэй юм.

Дэлхийд гуравт ордог томоохон зэс, алтны уурхай болох Рио Тинтогийн 13 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улс таатай хүлээн авдгийг харуулж байна. Монгол улс нь Дээд зэрэглэлийн, өндөр чанартай, Загварлаг ноолуураараа алдартай.

Монголын соёл урлагийн салбар, уран бүтээлчид дэлхийд танигдаж, “өвөрмөц тоглолт, урлагийн үзүүлбэр”-ээрээ дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байна. Монгол улс нь жилийн дөрвөн улиралтай, аялал жуулчлалын болон соёлын хамгийн сонирхолтой арга хэмжээ бол 7-р сард болдог Наалдам, Бүргэдийн баяр, 2-р сард тэмдэглэдэг Цагаан сарын баяр, Говийн Элсэн манхан, Динозаврын өлгий нутаг, мөн дэлхийд хамгийн томд тооцогддог цэнгэг устай нууруудын нэг болох Хөвсгөл далай юм.

Австрали, Монголын ард түмэн ардчиллын үнэт зүйл, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдэлж чаддаг улс юм. Маш олон Монголчууд Австрали улсад суралцаж байна.

Австрали, Монголын уул уурхайн салбарт ажиглагддаг нийтлэг зүйл бол ажлын байрны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг явдал юм. Мөн Хятад улсын тасралтгүй өсөн нэмэгдэж буй зах зээлийн хэрэгцээг хангах зорилгоор Монгол улсад үйлдвэрлэлийн байгууламж бий болгох, барьж байгуулах томоохон боломж Австралийн хүнс үйлдвэрлэгчдэд нээлттэй байна.

ТИЙМЭЭС, бидэнд ХАМТДАА ӨСӨН ДЭВШИХ гайхалтай боломжууд байна.